Олон улсын туршлагад үндэслэсэн арга аргачлалаар
Энэхүү арга зүй нь үйл ажиллагаа эрхэлж буй компани, өрийн хэрэгсэлд санхүүжих чадавхын зэрэглэл тогтооход ашиглагдах бөгөөд төслийн, эсвэл тусгай зориулалтын компаниудад зэрэглэл тогтооход ашиглагдахгүй болно. Зэрэглэл тодорхойлох процесс нь суурь зэрэглэл, тохируулагдсан зэрэглэл ба ирээдүйн төлөв гэсэн 3 үе шаттай.
Суурь үнэлгээг тодорхойлохдоо эрсдэлийн 5 үндсэн бүлэгт хамаарах 18 дэд хүчин зүйлсийн хүрээнд тодорхойлно. Тухайн компанийн үйл ажиллагаа эрхэлж буй салбарын онцлогоос хамаарч эрсдэлийн хүчин зүйлсийн нөлөөлөл харилцан адилгүй байна.
Бонд болон төслийн үнэлгээ, нэмэлт санхүүжилт татах боломж, болзошгүй санхүүгийн дарамт хүндрэл зэрэг хүчин зүйлсийг харгалзан эрсдэлүүдийг тусгайлан үнэлж тогтоогдсон суурь зэрэглэлд өөрчлөлт оруулах, зэрэглэлийг хэдэн шатлал ахиулах эсвэл бууруулах эсэхийг тодорхойлдог.
Зэрэглэлийн төлөвт тухайн компанийн ирээдүйн өөрчлөлтийг харгалзан үздэг. Энэ нь ЗТБ-ийн зүгээс Харилцагчийн төлбөрийн чадамж ойрын 1 жилийн хугацаанд сайжрах, муудах, эсвэл хэвэндээ байх эсэх талаар бөгөөд үүнийг тодорхойлохдоо стресс тест, үйл ажиллагааны өөрчлөлт, эрх зүйн хориг тавигдах эрсдэл гэсэн нэмэлт хүчин зүйлсийг харгалзах ба тэдгээр нь ирээдүйд учирч болох тодорхой өөрчлөлт компанийн төлбөрийн чадварт хэрхэн нөлөөлж болохыг тодорхойлдог. Зэрэглэлийн төлөв нь тогтоогдсон зэрэглэлийн хамт тайлагнагдана.
Зэрэглэл нь харилцагчийн санхүүжих чадавхын талаар ирээдүйд чиглэсэн ерөнхий, эсвэл тухайлсан өрийн хэрэгслийнх нь хувьд харьцангуйгаар гаргасан дүгнэлт юм.
Зэрэглэлийн төлөв нь ирээдүйд санхүүжих чадавхын зэрэглэлд нөлөөлж болзошгүй давамгай хандлагын төлөв байдал бөгөөд ойрын 1 жилийн хугацаанд тухайн тогтоосон зэрэглэл хэрхэн өөрчлөгдөх боломжтойг илэрхийлнэ.
Эерэг
Тогтвортой
Сөрөг
Хувьсах (хүлээлгийн)
Lorem ipsum dolor sit amet consectetur. Velit sit accumsan diam dictumst pellentesque nisl neque pretium. Velit vitae ipsum facilisi morbi.
Гэрээ байгуулах төслийг эхлүүлэх
Үнэлгээний ажлыг гүйцэтгэх
Тайлан боловсруулах болон баталгаажуулах
Тогтоосон зэрэглэл хэсэгт орох контент
Lorem ipsum dolor sit amet consectetur. Velit sit accumsan diam dictumst pellentesque nisl neque pretium. Velit vitae ipsum facilisi morbi.
Зээлжих зэрэглэлийн үнэлгээг гүйцэтгэхдээ үнэт цаас гаргагчаас бэлтгэн өгсөн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, мэдээ материалууд, олон нийтэд ил тавигдсан эдийн засгийн мэдээлэл, эрх бүхий зохицуулагч байгууллагуудаас гаргасан тус салбар болон хөрөнгийн зах зээлийн албан ёсны мэдээлэл, эх сурвалжуудыг ашиглан бие даасан, хараат бус байдлаар үнэлсэн болно.
Зэрэглэл тогтоох байгууллага нь үнэт цаас гаргагчаас бэлтгэн өгсөн санхүүгийн тайлан болон санхүүгийн мэдээ, тайланд аудит хийдэггүй бөгөөд тус тайланд дурдагдсан баримт материалын үнэн зөв байдлыг хариуцахгүй. Мөн үнэлгээний тайланд дурдагдсан чанарын болон тоон төсөөллүүдийн биелэлтэд баталгаа гаргахгүй болно.
Санхүүжих чадварын зэрэглэл тогтоох тайлан нь үнэт цаас худалдах, худалдан авах зөвлөмж биш юм. Зэрэглэл тогтоох байгууллага нь энэхүү тайланд дурдсан мэдээлэлд үндэслэн гуравдагч этгээдийн зээл, хөрөнгө оруулалт, бизнесийн шийдвэрийн үр дагаврыг хариуцахгүй болно.