Бид хөрөнгийн зах зээлийн болон эрсдэлийн удирдлагын чиглэлээр туршлагатай зэрэглэл тогтоох шинжээч ажилд авна.
Ажлын байрны тодорхойлолт:
Компанийн санхүүгийн тайлан, бизнесийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, тайлан боловсруулна. Мөн эрсдэлийн үнэлгээ, санхүүгийн дүн шинжилгээ, макро орчны судалгаа, салбарын судалгааг боловсруулах үүрэгтэй. Харилцагч байгууллагуудтай уулзалт хийж шаардлагатай мэдээлэл цуглуулахын зэрэгцээ бонд, үнэт цаас, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнтэй холбоотой судалгаа хийж, дотоод аргачлал, стандартын дагуу зэрэглэл тогтооно.
Тавигдах шаардлага:
Санхүүгийн удирдлага чиглэлээр их сургууль төгссөн, Бизнесийн болон санхүүгийн судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай, Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй, Танилцуулга бэлтгэх, илтгэн танилцуулах чадвартай, Мэргэжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно