Санхүүжих чадавхын зэрэглэлийг үнэн зөв, бодитой тогтоосноор хөрөнгө оруулагчид болон бизнесүүдийг холбох гүүр болж, хөрөнгийн зах зээлийн хөгжилд хүч нэмэх болно.
Бондын зэрэглэл нь үнэт цаас гаргагчийн санхүүгийн чадавх болон өр төлбөрөө хугацаанд нь биелүүлэх чадварыг үнэлж, төлбөрийн эрсдэлийн түвшинг тодорхойлдог. Энэхүү үнэлгээ нь хөрөнгө оруулагчдад тухайн бондтой холбоотой эрсдэлийг ойлгож, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлдэг.

Компанийн зэрэглэл нь тухайн байгууллагын өр төлбөрөө хугацаанд нь бүрэн биелүүлэх чадварыг үнэлсэн хараат бус дүгнэлт юм. Энэхүү үнэлгээ нь компанийн төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдал болон зээлийн эрсдэлийн түвшинг илэрхийлдэг.

Төслийн үнэлгээ нь төслийн хэрэгжих боломж, эрсдэл, төлбөрийн чадварыг үнэлсэн хараат бус дүгнэлт юм. Энэхүү үнэлгээ нь хөрөнгө оруулагчид болон санхүүгийн байгууллагуудад шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, эрсдэлийн үнэлгээг тодорхойлох боломжийг олгодог.

ESG үнэлгээ нь компанийн байгаль орчин (Environmental), нийгэм (Social), болон засаглалын (Governance) хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийг хэрхэн удирдаж байгааг үнэлсэн хараат бус үнэлгээ юм. Энэхүү үнэлгээ нь байгууллагын тогтвортой байдал, эрсдэлийн удирдлага болон урт хугацааны үйл ажиллагааны чадавхыг үнэлдэг. Манай байгууллага нь дүрэмд суурилсан аргачлал ашиглан байгууллагуудын ESG эрсдэлд өртөх түвшин болон түүнийг удирдах чадавхад үнэлгээ хийж, ESG үзүүлэлтээр салбарын тэргүүлэгч болон өндөр эрсдэлтэй байгууллагуудыг тодорхойлдог.

Бизнесийн орчинд байгууллагууд харилцагч, ханган нийлүүлэгч, хөрөнгө оруулалтын боломж болон гадаад байгууллагуудтай холбоотой мэдээлэл, баримт бичгийн үнэн зөв, найдвартай байдлыг баталгаажуулах хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор судалгаа, хяналт, дотоод үнэлгээ хийх шаардлага өсөн нэмэгдэж байна. Манай байгууллага дотоод үнэлгээ хийхдээ байгууллагын санхүүгийн бүртгэл, үйл ажиллагаа, холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийж, аливаа хэлцэл, хамтын ажиллагаа эсвэл хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахын өмнө эрсдэлийг үнэлж найдвартай байдлыг тодорхойлоход дэмжлэг үзүүлдэг.
