April 7, 2025

"Бэрс Финанс ББСБ” ХХК-ийн санхүүжих чадавхын үнэлгээг “mnBBB-” “тогтвортой” түвшинд тогтоов.

Компанийн тухай

Бэрс Финанс ББСБ ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан банк бус санхүүгийн байгууллага бөгөөд зээлийн болон факторингийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь харилцагчдын санхүүгийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хот болон орон нутагт салбарын сүлжээгээ өргөжүүлэн ажиллаж байна.

Бэрс Финанс ББСБ нь уламжлалт санхүүгийн үйлчилгээнээс гадна финтек шийдэлд суурилсан BersPay аппликейшнээр дамжуулан дижитал зээл, итгэлцлийн үйлчилгээг харилцагчдад илүү хялбар, шуурхай хүргэхийг зорьдог. Компани нь найдвартай, хариуцлагатай санхүүгийн үйлчилгээ үзүүлж, харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг дэмжин ажиллаж байна.

Санхүүжих чадавхын зэрэглэлийг дэмжих хүчин зүйлүүд:

Бэрс Финанс ББСБ нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд бизнесийн болон хэрэглээний зээл, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр олон жилийн туршлагатай. Тус компани нь өөрийн хөрөнгийн чадавх өндөр, санхүүжилтийн эх үүсвэрийн төрөлжилт сайн бөгөөд гадаад, дотоодын зах зээлээс эх үүсвэр татаж, бондын эргэн төлөлтийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Мөн 19 аймагт 20 салбартайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж, орон нутгийн иргэдийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэгцээг ханган ажиллаж байна.

Санхүүжих чадавхын зэрэглэлийг хязгаарлаж буй хүчин зүйлүүд:

Бэрс Финанс ББСБ-ын санхүүжих чадварт макро эдийн засгийн тодорхойгүй байдал, инфляц, бодлогын хүүний хэлбэлзэл зэрэг хүчин зүйлс сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн салбарын өрсөлдөөн, зохицуулалтын өөрчлөлт нь компанийн зах зээлд тэлэх боломж болон урт хугацааны тогтвортой өсөлтийг хязгаарлаж болзошгүй. Үүнээс гадна эрсдэлийн удирдлага, зах зээлийн хэлбэлзлээс шалтгаалсан ашигт ажиллагааны өөрчлөлт болон хөрөнгө, эх үүсвэрийн төлбөрийн хугацааны зөрүү нь санхүүгийн тогтвортой байдал, мөнгөн урсгалд дарамт учруулж болзошгүй.

Тодруулга

Зэрэглэлийн үнэлгээг компанийн ирүүлсэн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны мэдээлэл болон нийтэд нээлттэй эх сурвалжид үндэслэн хараат бус байдлаар үнэлсэн болно.

Шинээр нэмэгдсэн