September 8, 2026

"Бичил Глобус Финанс ББСБ" ХХК-ийн байгууллагын зэрэглэл ба бондын зэрэглэлийг "mnBBB" "Тогтвортой" түвшинд тогтоов.

Компанийн тухай

Бичил Глобус Финанс ББСБ нь зээл, итгэлцэл болон факторингийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын банк бус санхүүгийн салбарт 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Компани нь анх 2008 оноос эхлэн бичил зээлийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор 3 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2026 оны байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт нийт 16 салбартай, 112 ажилтантай томоохон банк бус санхүүгийн байгууллага болон өргөжин тэлжээ.

Санхүүжих чадавхын зэрэглэлийг дэмжих хүчин зүйлүүд:

  • Банк бус санхүүгийн салбарт иргэд, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн бизнесийн болон хэрэглээний зээл олгох, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 18 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, салбартаа амжилттай ажилласан туршлагатай.
  • Үйл ажиллагааны цар хүрээ тогтвортой өргөжин тэлж, нийт хөрөнгө, зээлийн багц болон өөрийн хөрөнгө тогтвортой өссөнөөс гадна ашигт ажиллагааны үзүүлэлтүүд сайн түвшинд байна.
  • Санхүүжих чадавхын зэрэглэлийг хязгаарлаж буй хүчин зүйлүүд:

  • Макро эдийн засаг, санхүүжилтийн орчны эрсдэл: Инфляц, бодлогын хүү, валютын ханш болон санхүүжилтийн өртгийн өөрчлөлт нь компанийн санхүүжилтийн зардал, үйл ажиллагааны өртөг, харилцагчдын төлбөрийн чадвар болон ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй
  • Санхүүгийн төлөвлөгөө, бизнесийн зорилтын хэрэгжилтийн эрсдэл: Компанийн санхүүгийн төлөвлөгөө бүрэн хэрэгжихгүй байх, борлуулалтын орлогын тасалдал үүсэх, ашигт ажиллагаа буурах, орж ирэх мөнгөн урсгал нь төлбөрийн урсгалыг хангаж чадахгүй байх нь санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх боломжтой.
  • Тодруулга

    Зэрэглэлийн үнэлгээг компанийн ирүүлсэн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны мэдээлэл болон нийтэд нээлттэй эх сурвалжид үндэслэн хараат бус байдлаар үнэлсэн болно.

    Шинээр нэмэгдсэн