Бизнес-Инвест Девелопмент ББСБ ХХК нь 2005 онд байгуулагдсан Монгол Улсын банк бус санхүүгийн салбарт 20 жил үйл ажиллагаа явуулж буй компани юм. Тус компани нь зээл, итгэлцлийн үйлчилгээ, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт, гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.
БИД ББСБ нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд бизнесийн болон хэрэглээний зээл, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр олон жилийн туршлагатай бөгөөд үйл ажиллагаа нь тогтвортой өсөлттэй байна. Компанийн өөрийн хөрөнгийн чадавх өндөр, санхүүжилтийн эх үүсвэрийн төрөлжилт сайн бөгөөд гадаад, дотоодын зах зээлээс эх үүсвэр татсан туршлагатай. Мөн нийгмийн хариуцлагын төслүүдээр дамжуулан нийгэм, эдийн засаг, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, санхүүгийн үйлчилгээний зах зээлд өөрийн байр суурь, брэндийн үнэлэмжийг бэхжүүлж байна.
БИД ББСБ-ын санхүүжих чадварт зээл, валютын эрсдэл болон хөрвөх чадварын мэдрэмж тодорхой хэмжээнд нөлөөлөх боломжтой байна. Мөн онлайн зээлийн багцын эзлэх хувь өсөх, эрсдэлийн зардал нэмэгдэх, мэдээллийн технологи болон кибер эрсдэл нэмэгдэх нь компанийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Үүнээс гадна салбар нэгжүүдийг олноор нээх тэлэлтийн стратеги нь үйл ажиллагааны зардлыг өсгөж, зээлийн багц нэмэгдсэн ч цэвэр ашиг болон өөрийн хөрөнгийн өгөөж буурах эрсдэлийг бий болгож байна.
Зэрэглэлийн үнэлгээг компанийн ирүүлсэн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны мэдээлэл болон нийтэд нээлттэй эх сурвалжид үндэслэн хараат бус байдлаар үнэлсэн болно.